Таны дуу хөгжмийг дотоод, гадаадын бүх томоохон платформд түгээх найдвартай түнш.
Дуу хөгжмийн салбарын 20 гаруй жилийн туршлагатай Distro Publik нь уран бүтээлч, хамтлаг дуучдад дуу хөгжмийн түгээлт, зохиогчийн эрхийн паблишинг админ үйлчилгээг үзүүлж, сонсогчдын хүрээ болон орлогыг өргөжүүлэхэд туслах найдвартай түншлэлийг бий болгоно.
Бид таны бүтээлийг дотоодын болон олон улсын стриминг, сошиал платформууд түргэн шуурхай нийлүүлнэ.
M Music, Sonsy, HiTone, Стрим зэрэг дотоодын стриминг үйлчилгээнүүд болон бүх үүрэн холбооны PRBT үйлчилгээнд нийлүүлнэ.
Spotify, Apple Music, YouTube Music, Amazon Music, TikTok, Facebook, Instagram зэрэг дэлхийн тэргүүлэгч платформууд болон Өвөр Монголын Эгшиг зэрэг тусгай зах зээлд түгээнэ.
Ухаалаг самбараар хаанаас ч дуу хөгжмөө удирдаж, өөрийн орлого болон гүйцэтгэлийг хянаарай.
Нэг удаагийн төлбөрөөр хязгааргүй дуу хөгжмөө түгээх боломжтой.
Хялбаршуулсан систем ашиглан роялти төлбөрөө хурдан хүлээн аваарай.
Зорилтот маркетингийн ажил, албан ёсны аккаунт, идэвхижүүлэлт, сурталчилгаа.
Бид дотоод, гадаадын бүх эх сурвалжаас таны зохиогчийн эрхийн төлбөр (рояалти)-ийг цуглуулж, танд хуваарилна.
Таны зохиосон дууны үг, хөгжмийн эрхийг удирдаж, ашиглалтын төлбөрийг цуглуулах үйл явц.
Бид таны зохиогчийн эрхийг хөндөхгүй, зөвхөн таны өмнөөс удирдана. Та бүтээлийнхээ бүрэн эзэмшигч хэвээр үлдэнэ.
Spotify, YouTube, TikTok зэрэг платформууд зохиогчийн төлбөрийг шууд төлдөггүй. Бид тэдгээрийг цуглуулж, таньд хүргэх гүүр болно.
Бид таны бүтээлийг олон улсын зохиогчийн эрхийн системд бүртгэж, бүх эх сурвалжаас төлбөрийг цуглуулж, тайлагнаж, хуваарилна.
Бид уран бүтээлчдийн дууг визуал хэлбэрээр олон мянган сонсогчдод хүргэж, хөгжмийн аялгууг үгтэй нь хамтад нь мэдрүүлэхэд тусална.
Нэмэлт төлбөргүй. Нэг удаагийн төлбөрөөр ашигла.
Дуу хөгжмөө сонсогч нартаа хүргэхэд бэлэн үү? Өнөөдөр бидэнтэй холбогдоорой.